Системийн инженерчлэлийн институт нь "хүн төвтэй" буюу гэр бүл, сургууль, эмнэлэг, нийгэм гэх мэт хүнээс бүрдсэн, тодорхой зорилготой үйл ажиллагааг явуулдаг системүүдийн үйл ажиллагааны загварыг боловсруулах, үйл ажиллагааг нь зохицуулж байгаа дүрэм, журмуудыг шинжлэх, оношлох гэх мэт чанарын судалгааг түлхүү гүйцэтгэдэг. Мөн харилцаанд өдөр тутам хэрэглэгддэг боловч хүн бүр өөр, өөрийн өнцгөөс тайлбарлах, улмаар зөрчилдөөнүүдийг үүсгэх боломжтой нэр томьёонуудын тодорхойлолтыг боловсруулах ажлыг хийдэг.