Бидний тухай

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт & Өргөжилт

2018 оноос бид үйл ажиллагаагаа өргөтгөн “Танин мэдэх аргад суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх  замаар харилцан үнэ цэн бүтээдэг талбар байна” гэсэн эрхэм зорилгын хүрээнд цэгцтэй сэтгэх, логиктой дүгнэлт гаргах, өөрийгөө илэрхийлэх, хувь хүний хөгжлийн болон байгууллагуудад чиглэсэн сургалт, нийгмийн системүүдийг инженерчлэх судалгаа болон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж залуусыг татан оролцуулж, тэдэнтэй хамтран зорилгодоо нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлсэн. Мөн өөрсдийн санхүүжилтээр нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх 20 орчим судалгааны ажлыг гүйцэтгэж нийгэмд системийн инженерчлэлийн арга, аргачлалын талаар ойлголт, мэдлэгийг түгээсэн.  Ийнхүү 2022 оны төгсгөл гэхэд сургалт, судалгааны чиглэлээр 80 гаруй байгууллагатай хамтран ажиллаж хүрээгээ тэлсэн.

Бидний үзэл баримтлал

Туйлын зорилго

Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн системийн инженерчлэлийн шийдлүүдийг хөгжүүлэх, түгээх, нэвтрүүлэх замаар нийгэмд үнэ цэнийг бүтээнэ байна.

Хэтийн зорилго

Нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн системийн инженерчлэлийн шийдлүүдийг хөгжүүлэх, түгээх, нэвтрүүлэх замаар нийгэмд үнэ цэнийг бүтээнэ.

Баримтлах зарчим

  • Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцдэг байх
  • Аливаа нам, эвсэл, бусад этгээдийн үзэл санаанаас ангид байх
  • Нэгдмэл зорилгод захирагддаг байх
  • Үүрэг хүлээснээр үр шим хүртдэг байх
  • Баримт нотолгоонд үндэслэдэг байх
  • Мэдээллээ хүртээмжтэйгээр түгээдэг байх
  • Тасралтгүй сайжирдаг байх

Үнэт зүйлс

Системийн инженерчлэл

Бид нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг системийн инженерчлэлийн арга зүйгээр танин мэдэж, тогтолцооны түвшинд шийдлийг санал болгоно.

Бүтээлч иргэд

Бид оролцогч талуудынхаа танин мэдэх үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж бүтээлч иргэдийг нэмэгдүүлнэ.

Шинэлэг санаа

Бид үйл ажиллагаандаа инновацийг тасралтгүй нэвтрүүлж шинэлэг санааг олборлогчид байна.