МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ: ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ХУУЛЬ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь Монгол Улсын Улсын Их Хуралтай хамтран бизнесийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, эрх зүйн мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдыг нэгтгэн “Монголын бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь: Төлбөрийн чадваргүйдлийн хууль, Эдийн засгийн эрх, хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

2
 мин уншина
 — 
2026-06-11

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь Монгол Улсын Улсын Их Хуралтай хамтран бизнесийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, эрх зүйн мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдыг нэгтгэн “Монголын бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь:

Төлбөрийн чадваргүйдлийн хууль, Эдийн засгийн эрх, хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Системийн инженерчлэлийн институтын Зөвлөх гишүүн Ч.Оюу-Эрдэнэ "Бизнесийн үйл ажиллагааг зохицуулж буй хуулиуд дахь хүний эдийн засгийн эрхийн нийцлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинжлэх нь" судалгааны ажлын үр дүнгийн талаар илтгэл тавилаа.

Түүнчлэн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчдын оролцоотойгоор эрхэд суурилсан, илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.‍

Like the article? Spread the word

Бусад мэдээ